Бидний тухай

Микросити ирригэйшн  ХХК нь 2013 оноос эхлэн олон улсын чанарын болон эрүүл ахуйн стандартыг хангасан  Израйль технологийн бүх төрлийн ургамлын ус хангамжийн шийдэлд зориулагдсан  усалгааны системүүдийг  монголынхоо зах зээлд амжилттай нэвтрүүлж хэрэглэгчдийн таашаалыг хүртээд байна. Бороожуулах систем, гоожуурын систем, дуслын систем, мананжуулах систем зэргийг угсрахад шаардлагатай өндөр даралтын  HDPE, LDPE, PE хатуу хоолойнууд, сайжруулсан уян хоолойнууд ба түүний холбох хэрэгслүүд, бүх төрлийн бороожуулагч толгойнууд, дуслын болон гоожигч хошуунууд, цацагч, шүршигч, мананжуулагч  зэрэг 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаалж байна. АНУ-ийн RAIN BIRD компаний монгол дахь төлөөлөгчөөр сонгогдоод 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. RAIN BIRD компани нь усалгааны системийн бараа материалийн үйлдвэрлэл худалдаагаар дэлхийд тэргүүлдэг билээ.

Бид усалгааны чиглэлийн шинэ бүтээгдэхүүн шийдлүүдийг өөрийн эзэмшлийн 50 га талбайд аваачин туршилт судалгаа хийсний дараа худалдаанд гаргадаг билээ.

Өнгөрсөн хугацаанд бид энэхүү усалгааны системүүдийн давуу талуудыг хэрэглэгчдэд хүргэх, түгээх ажлыг амжилттай явуулж өрхийн аж ахуй эрхэлж байгаа жижиг талбайтай иргэд болон нэлээн их хэмжээний талбай бүхий тариалагчид, ААН-үүдийн усалгааны хэрэгцээг хялбараар шийдсээр ирлээ. Мөн бид хаус, хотхон, хорооллын гаднах ногоон байгууламжийн автомат усалгааны далд  системийг суурилуулж байна. Бид өнгөрсөн хугацаанд Эс Эс гарден хотхон, Актив Гарден хотхон, Белла Виста хотхон,  Эко констракшин ХХК,  Эрдэнэс Таван Толгой ХК, Ой Судлалын Хүрээлэн, Бадрах Энержи ХХК, Номин Юнайтед ХХК, Эм Си Эс интернэшнл ХХК  зэрэг 200 гаруй аж ахуйн нэгж иргэдэд усалгааны системээ суурилуулж үйлчилсэн бөгөөд тэдний таашаалыг хүлээгээд байна. 

Манай компаний мэргэжилтнүүд танай талбай дээр очиж усны эх үүсвэр, газарзүйн байрлал, цаг агаарын байдал, хөрсний бүтэц зэргийг тодорхойлж тарих гэж буй ургамалд тань тохируулан усалгааны шийдлийг боловсруулан суурилуулж өгөх болно.

Дэлгэрэнгүй

Монгол Улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Шинэ айл худалдааны төв, 1-р давхар, A10 тоот.

И-мэйл: info@microciti.com

Утас: +976-70100246, +976-96660246