Хүлэмжийн усалгааг ургамлын үндсэнд өгөх дуслын усалгаа, таазнаас бороожуулах буюу мананжуулах гэсэн үндсэн 2 аргаар ихэвчлэн шийддэг.
Бид усалгааны чиглэлийн мэргэжлийн байгууллагын хувьд та бүхэнийгээ үнэт цаг, мөнгийг хэмнэх үүднээс дараах зөвлөгөөг өгч байна.
Хүлэмжинд ямар ургамал тариалахаас шалтгаалж(Мэргэжлийн агрономчоос зөвлөгөө авсаны дагуу) дуслын хоолойг мөр хооронд хэдэн см зайтай байрлуулах, дуслуурын хоорондын зайг 30см-50см -ийн хооронд сонгох, дуслуураас дусах усыг 0,8л/ц - 3л/ц хүртэл тохируулж сонгох, ашиглалтын хугацаа ба санхүү мөнгөндөө тохируулж ханын зузааныг 0,2мм -ээс 0,6мм хүртэл зөв тооцоолон биднээс мэргэжлийн зөвлөгөө авч сонголтоо хийнэ үү!
Мөн мананжуулагчийн усалгааг шийдэхдээ ямар ургамал ургуулж байгаагаас шалтгаалж өтгөн манан үүсгэх, сийрэг манан үүсгэх, хөрсөнд хэр гүн чийг өгөх зэргийг тооцоолон үзэж хүлэмжинд тавих салбар хоолойны эгнээний тоог 2,3,4,5,6 гэх мэтээр сонгох, мананжуулагч хошууны суурилагдах хоорондын зайг 1м,1,5м,2м гэх мэтээр сонгодог.
Юуны өмнө хүлэмжийн усалгааг хэрхэн хийх яаж хийх талаар жаахан ч гэсэн ойлгот өгөх үүднээс дараах загвар зураг болон тайлбарыг хүргэж байна.
Хүлэмжийг таазнаас нь бороожуулах буюу мананжуулах бүдүүвч зураг.
Хүлэмжийг мананжуулж байгаа байдал.
Хүлэмжинд ургамлыг дуслаар услаж байгаа байдал.
Хүлэмжний дуслын болон мананжуулах системийн үнийн санал /1м -т 1 мөр байхаар тооцож гаргав. Мөн доорхи үнэнд суурилуулалтын хөлс багтаагүй болно./
1. 4м х 8м хэмжээтэй хүлэмжинд дуслын усалгааны систем -- 70,000 төгрөг
2. 4м х 8м хэмжээтэй хүлэмжинд мананжуулах усалгааны систем -- 60,000 төгрөг /насос ороогүй болно./
3. 6м х 20м хэмжээтэй хүлэмжинд дуслын усалгааны систем -- 130,000 төгрөг
4. 6м х 20м хэмжээтэй хүлэмжинд мананжуулах усалгааны систем -- 130,000 төгрөг /насос ороогүй болно/
5. 8м х 40м хэмжээтэй хүлэмжинд дуслын усалгааны систем -- 250,000 төгрөг
6. 8м х 40м хэмжээтэй хүлэмжинд мананжуулах усалгааны систем -- 420,000 төгрөг /насос ороогүй болно/