Усалгааны төрөл онцлог, давуу сул талын тухай


Хуваалцах


Усалгааны төрөл онцлог, давуу сул талын тухай дараах зөвлөгөөг та бүхэндээ  хүргэж байна.

Жимс жимсгэний модны гоожуурын усалгааг дэлхийн ихэнх оронд өргөнөөр хэрэглэдэг бөгөөд бид монголынхоо цаг агаар нөхцөлд тохируулан ялангуяа чацаргана жимсэнд зориулсан гоожуурын усалгааны бага, дунд, их гэж нэрлэгдэх 3 төрлийн системийг та бүхэндээ санал болгож байна. 

Дээрх усалгааны шийдлүүдийн үнийн саналыг чацарганы модны талбайд буюу 4х2 гэсэн схемээр тариалсан тохиолдолд бодож гаргасан байгаа юм. 

1. Бага усалгаа буюу 1 цагт 4л ус гоожих системийн хувьд  4 барын даралтанд тэсвэртэй уян гол хоолой  ба өөр дээрээ 1цагт  4л ус гоожих 0,6мм -ийн зузаан ханатай салбар хоолой бүхий систем юм. Тухайн системийг та чацарганаа тариалахаас өмнө суурилуулах бөгөөд усалгаа хийсний дараа чийгний голыг олж модыг суулгана. Энэ систем нь хамгийн бага өртгөөр таны усалгааг шийдвэрлэх юм. 5-6 жилийн  насжилттай.

2. Дунд усалгаа буюу 1 цагт 8л ус гоожих системийн хувьд 10 барын даралтанд тэсвэртэй 3мм -ийн зузаантай полиэтилэн гол хоолой  ба тухайн модны тусалдуу цоологч багажаар цоолж суурилуулах 1цагт  8л ус гоожих 1мм -ийн зузаан ханатай полиэтилэн салбар хоолой бүхий систем юм. Тухайн системийг та чацарганаа тариалахаас өмнө болон тариалсаны дараа суурилуулах боломжтой. Энэ систем нь өртөг зардлын хувьд хэмнэлттэй бөгөөд  10 хүртэлх жилийн  насжилттай.

3.Их усалгаа буюу 1 цагт 12-16л ус гоожих системийн хувьд 16 барын даралтанд тэсвэртэй 4мм -ийн зузаан полиэтилэн гол хоолой  ба тухайн модны тусалдуу цоологч багажаар цоолж суурилуулах 1цагт  12л-16л ус гоожих 1-2мм -ийн зузаан ханатай полиэтилэн салбар хоолой бүхий систем юм. Тухайн системийг та чацарганаа тариалахаас өмнө болон тариалсаны дараа суурилуулах боломжтой. Энэ систем нь өртөг зардлын хувьд хэмнэлттэй бөгөөд  10 аас илүү жилийн  насжилттай.

undefined

                          Жимсний модны гоожуурын усалгааны бүдүүвч зураг

Төмс, хүнсний ногоог дуслын систем, намираа бороожуулах систем, зөөлөн бороожуулах систем, усан буугаар бороожуулах гэсэн үндсэн 4 аргачлалаар шийдвэрлэж байна. Та бүхэн усны нөөц, газрын байрлал, усалгааны системийн насжилт зэргийг бодолцож тухайн шийдлүүдийн аль нэгийг сонгох боломжтой.

Дуслын системээр услах нь усанд хэмнэлттэй, хүний хөдөлмөр хөнгөвчилсөн, яг шаардлагатай цэгээ олж усладаг, үр дүнтэй систем юм. Дуслын системийг ашиглан бордоо шахах боломжтой. Дуслын усалгааны систем нь Усны эх үүсвэр-Нөөцийн сав-Шүүлтүүр-Насос-Агаар гаргагч-Гол хоолой-Дуслын хоолой гэсэн дарааллаар холбогдоно. Бороожуулах усалгааны системүүд нь усыг хөрсөнд жигд тарааж бороожуулсанаар ургамлын ургах таатай нөхцлийг бүрдүүлдэг. Хэдий усны хэрэглээ их боловч агаарын чийгшлийг нэмэгдүүлэх, ургамлыг идэгч шавьжтай тэмцэхэд бас чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид таны хөрсний бүтэц, тэгш налуу зэргийг хэмжилт хийх замаар тодорхойлж аль бороожуулах систем тохирохыг сонгох цаашлаад тухайн бороожуулах системд ямар бороожуулагч толгой таарч ажиллах талаар зөвлөх болно.  Та манай компанид хандсанаар 1га талбайн  усалгааг 1,500,000 - 3,000,000 төгрөгний хооронд шийдүүлэх боломжтой. Танай талбайн план зураг дээр ажиллаж усны эх үүсвэрээс талбай хүртэлх зай, усалгаа хийх талбайн урт өргөн, усалгааны гол болон салбар хоолойны ханын зузаан, ус нэвтрүүлэх хурдны сонголт сонголт зэргээс хамаарч усалгааны шийдэл болон нарийвчилсан үнийн саналыг гаргаж өгөх болно.

1. Тарих тарималдаа тааруулж усалгааг хэрхэн зөв сонгох

2. Усны эх үүсвэртэйгээ уялдуулж хэрхэн зөв сонгох

3. Газрын байрлал, хөрсний бүтцэд тохируулж усалгааг хэрхэн зөв сонгох

 


Bидео мэдээлэл

Nz 1
Nz 1
netafim usal mn video 1
netafim usal mn video 1



Бидэнтэй нэгдэх


Салбарын байгууллагууд

Бидний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол